Prime AI ба чат · Асууна, үүрэг өгнө, баримт уншина — 5 хэлээр; ажлын чат, мэдэгдэл

Бичээд ч, дуугаар ч асуу — тоон хариултаа аваарай. Үүрэг өг, баримтаа уншуул. Ажлын яриа системийн дотроо

Prime AI туслах танай бүртгэлээс рейс, сул зогсолт, касс, ирц, даалгаврын талаар асуусан хэлээр нь (монгол, англи, хятад, орос, солонгос) тэр дор нь хариулна. Чатаас ажил өгч, хурал товлож, мэдэгдэл зарлана; албан бичиг, гэрээ, техникийн гэрчилгээний зургийг уншиж бүртгэлийн ноорог гаргана. Чат нь хүн, бүлэг, даалгавар, замын хуудас бүрт.

Асуулт (бичих / дуу) → Prime → Хариулт → Чат → Даалгавар → Мэдэгдэл
Боломжийн бүлэг
3
Үйлдэл
13
Урсгалын алхам
6

Хэрхэн ажилладаг вэ

Prime бол PrimeX-ийн дотор ажилладаг AI туслах. Таны эрхтэй мэдээллийг л уншиж, «энэ долоо хоногт хамгийн их сул зогсолттой техник аль вэ», «кассын үлдэгдэл хэд вэ», «надад хугацаа хэтэрсэн даалгавар байна уу» гэх асуултад системийн бүртгэлээс тоолж хариулна. Талбай дээр гар чөлөөгүй бол микрофон дараад монголоор асуу: Prime яриаг текст болгож, тоолж хариулна. Чат нь ажлын мэдээллийг ажлын систем дотор нь үлдээнэ: хувийн, бүлгийн, хэлтсийн яриа, даалгавар бүрийн өөрийн яриа, замын хуудас (техник × өдөр × ээлж) бүрийн яриа. Яаралтай мессеж улаанаар, ажлын цагийн гадна мэдэгдэл чимээгүй, бүх мессеж шифрлэгдсэн. Албан бичиг, тушаал, тайлангийн мэдэгдэл нэг төвд ирж, Telegram, Web Push-ээр утсанд хүрнэ.

Танилцуулга авах

Зураг бол багахан хэсэг нь. Бодит систем дээр Prime AI ба чат хэсэг товч бүртээ ажиллаж, бусад хэсэгтэйгээ шууд холбогддог — үзүүлье.

Танилцуулга авах

Онцлох: ажлын чат

Ажлын мэдээлэл ажлын чат дээрээ л үлдэнэ

Ээлжийн мэдээ, засварын шийдвэр, актын зөвшөөрөл олон нийтийн мессенжерт тарвал хэн хэзээ юу хэлснийг хэн ч олохгүй. PrimeX-д яриа нь хамаарах даалгавар, замын хуудас, хэлтэстэйгээ хамт хадгалагдана. Ажилтан солигдоход яриа компанид үлдэнэ. Албан хэргийг албаны шугамаар хөтөлнө.

Ээлжийн мэдээ → Даалгаврын яриа → Шийдвэр → Бүртгэл → Түүх
PrimeX · Бүлгийн яриа — ээлжийн мэдээ
Бүлгийн яриа — ээлжийн мэдээ
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл
PrimeX · Даалгаврын яриа
Даалгаврын яриа
Демо компанийн дэлгэц · жишээ өгөгдөл

Гар утсан дээр ч гоё

Prime ба чат — утсанд

Талбай дээр гар чөлөөгүй бол микрофон дараад асуу. Чат, мэдэгдэл доод цэснээс нэг товчоор; Web Push мэдэгдэл апп хаалттай ч ирнэ.

  • Ижил бүртгэл, ижил эрх — компьютер, утас ялгаагүй
  • Доод цэс: Нүүр, Даалгавар, Чат, Цэс — нэг товчоор
  • Апп суулгахгүй, хөтчөөс нээнэ; Web Push мэдэгдэл
Prime
Prime
Prime — үүрэг өгөх
Prime — үүрэг өгөх
Бүлгийн яриа
Бүлгийн яриа
Чат
Чат
Мэдэгдэл
Мэдэгдэл

Юу багтдаг вэ

Prime AI ба чат хэсгийн боломжууд

Prime AI туслах

  • Дуугаар асуух — микрофон дараад монголоор
  • Асуусан хэлээрээ хариулна — MN, EN, 中文, RU, KO
  • Үйлдэл: ажил өгөх, хурал товлох, мэдэгдэл зарлах — ноорог карт → «Үүсгэх»
  • Баримт уншиж бүртгэх: албан бичиг, тушаал, гэрээ, техникийн гэрчилгээ, ажилтны CV (зураг, PDF, олон хуудас)
  • Рейс, сул зогсолт, касс, ирц, бүтээмж; зөвхөн эрхтэй мэдээлэл

Чат

  • Хувийн, бүлгийн, хэлтсийн яриа — зураг, утас руу шууд залгах
  • Даалгавар бүр өөрийн яриатай
  • Замын хуудасны яриа — техник, өдөр, ээлж
  • Яаралтай мессеж, @дурдах, хэн уншсан, файл төрлөөр, шифрлэлт

Мэдэгдэл

  • Бичиг, тушаал, тайлан, батлах хүсэлт нэг төвд
  • Telegram ба Web Push
  • Ажлын цагийн тохиргоо
  • Уншсан, уншаагүй хяналт

Бодитоор нь илүү

Зураг системийн багахан хэсгийг л харуулдаг

Дэлгэцийн зурган дээр нэг л агшин харагдана. Бодит систем дээр диспетчер төлөв солиход рейсийн тайлан өөрчлөгдөж, акт үүсэж, журналд бичилт орох нь шууд харагддаг. Хамгийн зөв нь танай компанийн өгөгдөл дээр 30 минут хамт үзэх.

  • Танай техник, ажилтан, төслийн нэрээр
  • Асуултад тэр дор нь хариулж, дэлгэц дээр үзүүлнэ
  • Онлайн эсвэл танай оффист
  • Үүрэг хариуцлага, төлбөргүй

Бодит систем дээр үзэх

Танилцуулга авах Диспетчерийг туршиж үзэх

Нээлттэй демо байхгүй. Танилцуулгыг зөвхөн таны хүсэлтээр, танай компанид зориулж хийнэ.

Компаниа нэг системээр удирдаж эхлэх үү?

Дэлгэцийн зураг бодит ажиллагааг бүрэн харуулахгүй. Танай компанийн өгөгдөл дээр 30 минутын танилцуулга хийж, оффис, үйлдвэр, эмнэлэг, зам, уурхайн аль нь ч байсан — бүтнээр нь ч, нэг модулиар ч — хэрэгжүүлэх төлөвлөгөөг хамт гаргана. Гадаад хөрөнгө оруулагчтай бол англи, хятад интерфейсийг хамт үзүүлнэ.